product
product
product

Нүүр будалтын суурь бэйс 45мл

Өнгө:

Шар

Тоо хэмжээ:

  • Үлдэгдэл:

    3951

  • Ангилал:

    Бүтээгдэхүүн

  • Үнэ:

    30,000₮

  • Хуваалцах:

Гол онцлог

Нүүр будалтыг удаан хугацаанд хэвээр хадгалах хамгийн чухал алхам бол яах аргагүй суурь бэйс байдаг. Үүнийг энгийнээр тайлбарлавал "будалтын суурь хана" гэсэн үг юм.


Бэйс хэрэглэхийн давуу талуудыг багцалж тайлбарлавал:

1. Арьсны бүтцийг жигд болгоно

Арьсан дээрх жижиг нүхжилт, үрчлээ, сорви зэргийг дүүргэж өгснөөр арьсыг "торгомсог" толигор харагдуулдаг. Ингэснээр дээрээс нь крем түрхэхэд маш цэвэрхэн суудаг.

2. Будалтыг удаан хадгална

Бэйс нь арьс болон будалтын хооронд хамгаалалтын давхарга үүсгэдэг. Энэ нь арьснаас ялгарах тослогийг хянаж, будалтыг урсах, арилах, өнгөө алдахаас сэргийлдэг. Мөн кремний хороос арьсыг хамгаалах бөгөөд өглөө хийсэн будалт тань орой хүртэл шинэхэн хэвээр байх нууц нь бэйс юм.

3. Арьсны өнгийг засна

Бэйс бүр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг:

Ногоон өнгөтэй бэйс: Хүйтэн өнгийн арьсанд тохиромжтой ба Арьсны улайлт ихтэй батга нөсөө гарамтгай арьсанд хэрэглэвэл улайлт үрэвслийг багасгаж дарна.

Тоор өнгөтэй бэйс: Борлосон эсвэл харласан хэсгүүдийг дарж, өнгийг жигд болгоно.

4. Хамгаалалт ба чийгшил

Орчин үеийн бэйсүүд зөвхөн гоо сайхны бус, арьс арчилгааны үүргийг давхар гүйцэтгэдэг болсон. Нарны хамгаалалттай (SPF), арьс чийгшүүлэх найрлагатай эсвэл витаминаар баялаг байдаг тул арьсыг гадны нөлөөнөөс хамгаалдаг.

Зөвлөгөө: Хэрэв таны будалт удахгүй арилаад, эсвэл крем тань арьсанд шингэхгүй "хуурайшаад" байвал арьсныхаа төрөлд тохирсон (тослог арьсанд матт, хуурай арьсанд чийгшүүлэгчтэй) бэйсийг заавал туршаад үзээрэй.

    СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

    Messenger